Дуучин Түмэн-Өлзий:Эрчүүд бүсгүй хүний үгийг өнгөрөөж чадвал элэг бүтэн байна

Нийтийн дууны уянгалаг хоолойт гүнж хэмээгдэж олны танил болсон дуучин А.Түмэн-Өлзий-н дууг сонсож үзээгүй хүн ховор биз.

Түүний удамд урлагийн хүн байхгүй. Харин хөгжим бүжгийн ёочингийн ангийг дүүргээд СУИС-ийн уртын дууны ангийг төгсөж дуучин болсон.

Заяаны ханиараа гадаадад ажиллаж амьдарч яваад эх орондоо ирсэн залууг сонгосон. Охинтой болсон ч хосуудын амьдрал бүтээгүй юм.

Тэрбээр найруулагч Д.Галбаярын Халамцуу ярианд орох үеэрээ эрэгтэй хүн бүсгүй хүний үгийг өнгөрөөчихдөг ухаантай байх хэрэгтэй.

Тэрнээс биш таван үг хэлэхээр л зарим үгийг нь гээж чадахгүй хариу бариад байвал гэр бүлийн амьдрал сэвтэй болно гэв.