Дуучин Укагийн Хамгийн сайхан мэдрэмж

“Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр гэр бүлийн амьдралаа төвхнүүлж, оддын амьдралаас түр хугацаагаар холдож, нам гүм амьдралыг сонгосон байгаа билээ. Тэрбээр Сүбээдэй хүүгээ өсгөж, эзэгтэйн үүргээ биелүүлсэн шиг явна. Түүний ханийг Ганбаяр гэдэг бөгөөд өмнө нь хоёр ч удаа амьдрал зохиож байсан жаатай эр гэнэ. Дуучин бүсгүй нөхөр, хүүхдийнхээ талаар анх удаа ам нээж ярьжээ. Амьдралынх нь хамгийн жаргалтай мөч нь хүү нь байж.

Тэрбээр “Хүүгээ төрүүлээд, энгэртээ тэврэхэд маш их аз жаргал мэдэрсэн. Бас хариуцлага ирж байгааг ухаарсан. Эмэгтэй хүн болж төрснийхээ хувьд хийх ёстой хамгийн том зүйлээ хийчихсэн юм шиг л санагдсан даа. Ер нь бүх зүйл миний бодож байснаас маш хурдан болж өнгөрсөн. Гэнэтийн байсан. Би дөрөвдүгээр сарын нэгэнд жирэмсэн болсоноо мэдсэн. Эмч намайг хуураад байгаа юм болов уу гээд дахин дахин асууж байж итгэсэн дээ. Миний нөхөр гэр бүлдээ халамжтай, хийж бүтээхийн төлөө зүтгэж яваа мундаг эр хүн” хэмээн ярьжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *