Дээгий:Бумбардай Бөбөөхэй 2тоо ээж нь болоод үлдэх Зөөсийгөө би бүтэн амьдруулах гэж…

Дээгий: Хайртай үрийнхээ хүслийг гүйцээж сэтгэлийнх нь гүнд байдаг мөрөөдлийг биелүүлэхээр Дээгий нь нэгэн ажлыг зохион байгуулах гэж байна.Тэр бол Зөөсийгийн хайртай /crush/ залуу үеийн төлөөлөл болсон дуучин АМ-С буюу Амраа гэдэг залууг олж fan уулзалтыг нь зохион байгуулах явдал юм.

Зөөсийгөө би зөндөө их зүйл дээр нь дэмждэг аавын хувьд энэ удаа үрдээ зориулж жинхэнэ охидын өдөр гэж юу байдгийг харуулах гэсэн юм.Тэрээр энэ залуу дуучинд үнэхээр хайртай юм билээ.Хэрэв би хайртай дуучинтай нь уулзуулж чадвал “та бол жинхэнэ сүпер аав” гэсэн болохоор нь инээд хүрээд өнөөх хайртай дуучныг нь олж уулзахаар боллоо.

Зөөсийгийн хувьд энэ эрхэм дуучинтай нь уулзуулахад бараг мөрөөдөл бололтой харин миний хувьд утсаар яриад л болчих ажил гэдгийг тэр мэдэхгүй л байна даа.Тийм ээ Дээгий үр хүүхдүүддээ ямар их хайртайгаа нотлож чадах жинхэнэ сүпер хүчирхэг аав мөн гхгх.

Хэзээд аавыгаа хайрладаг миний тулж түших хүчирхэг тэвчээртэй охин Зөөсий бол наддаа ирсэн амьдралын минь үргэлжлэл.Хайртай үрээсээ аав нь уучлал гуйж дахин хэрүүл тэмцэл хийж үрээ зовоохгүй ээ гэдгийг амлаж байна аа.Миний хувьд энэ бүхэн одоо үнэхээр хангалттай бүх зүйл дууссаан.

Үүрдийн биш зуурдын амьралд үдлээд буцахын хооронд биесээ зовоохгүй амар амгаланг үлдээж , элэг нэгтэй Бумбардай Бөбөөхэй хоёртоо ээж нь болоод үлдэх Зөөсийгөө би бүтэн амьдруулах гэж хорвоод амьд үлдсэн биз ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *