Үргэлж Ху.л.гай хийдэг хэдэн Алиалагчидаа үнэхээр Өрөвдчихлөө

Сүүлийн үед ард түмэнд хайрлагдсан хэдэн жүжигчид маань гадны кинонуудыг нэг нэгэнгүй хуулж түүнийгээ IPTV-д байрлуулан хурган үнээр үзэгчдэд үзүүлдэг болсон.
Үзэгчид ‘Оюуны өмчийг хуулбарлаж байна, гадаад хувилбарыг нь аль хэдийн үзсэн одоо больж үз өөрсдөө сэтгэж уран бүтээл хийж чадахаа байсан юм уу, хуулбарлаж л чаддаг болж’  хэмээн нилээдгүй шүүмжилдэг.
Харин тэд ‘Тухайн зохиолыг Дэлхийн улс орон болгон дуурайж кино болгон үзэгчдийн хүртээл болгосон байдаг, Бид хуулбарлаагүй энэ бол хүлээн зөвшөөрөгдсөн’ хэмээн өөрсдийгөө өмөөрдөг. 

Дараагийн хуулбарлалт хийх киноны бай SBS телевизийн “Пентхаус” хэмээх цуврал болоод байна. Солонгостоо үзэгчдийн хандалтаар нэгдүгээрт жагсаж 30-аас дээш хувийн үнэлгээ авсан анхны бүтээл болсон.

Энэхүү киног Монголд толгойтой болгон үзэж, сенсаци болж байгаа нь үнээн.

Харин сэргэлэн хэд нь хандалт, санхүүгээ алдахгүйн тулд далим үсэрч дараагийн хуулбарын киногоор Пентхаус цувралыг онилж, тэр даруйд нь посторыг нам дуурайж IN DA HOUSE тун удахгүй хэмээн зарлаж нээлтээ хийхэд бэлэн болоод байгаа нь энэ юм биз ээ.

Эх сурвалж:тодмэдээ.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *