Жүжигчин Э.Намуун “Боо.ж ү.хмээр юм” гэв…

Шинэхэн хүүхдээ өлгийдөн аваад удаагүй жүжигчин Эрхэмбаярын эхнэр Намуун хотод агаарлах газар байхгүйд бухимдав.

Тэрээр цахим хуудаснаа “Хүүхдээ аваад агаарлачихаар газар үнэхээр ховор юмаа бүүр бо.ож ү.х.мээр. Уулын энгэр дагаад хүүхдүүддээ агаар амьсгалуулах гэсэн эцэг эхчүүд дүүрэн тэнд нь битүү шороо бужигнаад ямар ч бүтээн байгуулалт байхгүй нээрээ.

Хот дотор салхилуулах газар байтугай хүүхдийн тэрэгтэй явах ч зам байхгүй Тоглох талбай ч байхгүй. Иргэддээ ээлтэй улс болох болтугай л гэж залбирч сууя даа” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *