“Азтан шалгаруулж баяждаг” хүмүүсийн бизнесс ДaMпуурах уу?

Манайд өөрсдийгөө инфлюнсер буюу бусдад нөлөөлөгч гэгдэх сошиал одууд цөөнгүй бий. Сүүлийн үед бусдад нөлөөлдөг олны танил хүмүүс гэхээр л сошиалоор азтан тодруулж, лайв явуулдаг, бэлэг тараадаг моод бишгүй дэлгэрэв. Харин эл байдлыг ШӨХТГ-аас цахим орчинд дур мэдэн азтан шалгаруулвал э.рүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэжээ.

ШӨХТГ-аас нэг хүнд 10 гаруй сая төгрөгийн үнэтэй машин өгөхийн тулд олон хүнээс 60 гаруй сая төгрөг цуглуулаад машиныг нь хонжворт өгөх тохиолдол гарч байна гэж үзжээ.

Тэгвэл “бэлэг” Одзаяагаараа алдаршсан нэвтрүүлэгч Д.Одзаяа, дуучин Ану тэргүүтэй олны танил хүмүүс болон хувиараа худалдаа эрхэлдэг хүмүүс “дампуурлаа” зарлах вий. Олон мянган дагагчтай хуудаснаасаа байсхийгээд лайв явуулж, азтан тодруулж, бэлэг өгдөг зам ингээд дуусах нь. Азтан болж бэлэнчлэх сэтгэлгээ суусан хүмүүсийг ч байранд нь тавих болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *