Дуучин Чулуунчимэг: Охиныг минь ядаж зүгээр байлгаад өг, Хүмүүс минь???

Дуучин Чулуунчимэгийн НЭРИЙГ барин хуурамч хуудас нээн мөнгө өгнө хэмээн лайк цуглуулж эхэлжээ. Үүнийг дуучин маань анхааруулан бичжээ

Дуучин Чулуунчимэг: Энэ одоо 10,000 like хүрэхээр нь зарах уу?! Хүний нэр төр ашиглаж удаа дараа ингэж увайгүй үйлдэл гаргаж байгаа энэ хуудсанд итгэгчид яасан их юм бэ ???

Охиныг минь ядаж зүгээр байлгаад өг Хүмүүс минь худлаа хаяг, худлаа мэдээлэл, хуурамч аккаунтуудад тархиа угаалгаж яасан хиширдаггүй юм бэ.

Өчнөөн жил л нэрээр минь гарчиглаж нүүрийг минь ашиглаж өч төчнөөн худлаа мэдээллүүд хүртэл байнга явж байна.

Ялгаж салгаж байгаа нь байгаа ч ялгахгүй итгэгчид нь өчнөөн байх юм