“Хөөрхөн жүжигчин” Дөлгөөний талаарх хүмүүсийн мэддэггүй БАРИМТУУД

Хүмүүсийн хайрыг татдаг нэгэн жүжигчин бол Дөлгөөн билээ. Түүний тоглосон олон киног хүмүүс үзэх дуртай. Жүжигчин бүсгүйн зарим баримтаас хүргэе

1.О.Дөлгөөн нь 1991 оны 6 сарын 5-нд Улаанбаатар хотод төржээ. Тэрээр 3 хүүхэдтэй айлын дундах нь юм. Жүжигчин болох нь түүний багын мөрөөдөл. Тэрээр “Эмэгтэй хүүхэд болгон загвар өмсөгч, жүжигчин болохыг хүсдэг шүү дээ. Би ч гэсэн тийм л мөрөөдөлтэй байсан юм. Гэхдээ дунд ангид байхдаа нэг хэсэг санхүүч болно гэж боддог байсан. Ингээд яг төгсөх жилээ ерөөсөө л жүжигчин болъё гэж шийдсэн юм. Энэ шийдвэрийг гаргахад ээж минь бас хамаатны ах эгч хоёр маш их дэмжиж урам өгсөн.

2. Тэрээр 2008 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 5-р сургуульд суралцаж төгссөн. Ахлах сургуулиа төгссөний дараагаар 2008-2012 оны хооронд Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийн Кино Драмын ангид Жүжигчний мэргэжлээр суралцаж бакалаврын зэргээ хамгаалав.Үргэлжлүүлэн 2017-2019 оны хооронд Калифорни мужийн Сан-Франциско хотын Урлагийн Академийн Их Сургуульд Жүжигчин болон кино зохиолчоор мастерын зэргийг хамгаалжээ.

3. О.Дөлгөөн 2011 онд Хайрын эрэлд, Амьдралд тавтай морил гэх зэрэг Монголын телевизийн олон ангит кинонуудад гол болон туслах дүрүүдийг бүтээж, үзэгчдийн танил болж байв.

4. О.Дөлгөөн 2017 онд мэргэжлээ дээшлүүлэхээр Сан-Франциско хотын Урлагийн Академийн Их Сургуульд жүжигчин болон кино зохиолчоор магистрт суралцаж эхэлсэн. Тэрбээр суралцаж байх хугацаандаа Монголд ирж “Single ladies” киноныхоо гуравдугаар ангид, мөн хамгийн сүүлд 2019 онд Хувьсал продакшны бүтээл “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноны гол дүрд тогложээ.

5. Түүний ханийг М.Очироо гэдгийг сошиал хэрэглэгчид сайн мэднэ. Залуус “Positive Mongolia” онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын бэлтгэн хүргэдэг “Хосын жор” нэвтрүүлэгт уригдаж, гэр бүлийнхээ талаар ярилцсан байдаг.

6. Тэрээр инстаграмд хамгийн олон дагагчтай уран бүтээлчдийн тоонд багтдаг.

7. Орчин цагт зөв хооллолт, дасгал хөдөлгөөн зэргийг хүн бүр эрхэмлэх болсон. Жүжигчин О.Дөлгөөн ч гэсэн өөрийн фитнессээр хичээллэж буйгаа цахим орчинд хуваалцдаг билээ.

8. О.Дөлгөөн мэргэжил дээшлүүлэхээр алс холын АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр их сургуулиа амжилттай суралцаж, төгссөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *