Реппер Mrs.M болон түүний фен дэгжин ЭМЭЭ

Энхтуулын Тамир 1993 оны 1 сарын 12-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд олны мэдэхээр тайзны нэр Mrs M. Тэрээр 2008 оноос эхлэн Unicorn амьд хөгжмийн хамтлагт бөмбөр тоглож хөгжмийн салбарт гараагаа эхлүүлсэн. 2014 онд Slap Label-н Sing Like a Pro төсөлд оролцож продюсер, рэппер Lil Thug E-тэй хамтран “Цор Ганц” нэртэй дуу гаргаснаар олонд танигдаж эхэлжээ. Үргэлжлүүлэн тэрээр Slap Records-с “Gentleman” нэртэй нийт 13 дуунаас бүрдсэн анхныхаа цомгийг 2016 онд гаргасан.

Монголдоо цөөхөн эмэгтэй репперүүдийг өнгөлж яваа дуучин бүсгүй дууныхаа үг, аяыг ихэвчлэн өөрөө зохиодог бөгөөд үргэлжид том нарны шилээр нүдээ нуудаг нь олон ч хүний сонирхлыг татдаг.

Тэрээр энэ удаа өөрийн цахим хуудаснаа эмээгээрээ гангарчээ. LV-ын брэнд алчуураар гоёсон түүний эмээ тун дэгжин нэгэн бөгөөд зээ охиныхоо том фен гэнэ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *