Хөтлөгч, захирал Анхбаяр үнэнээ хүлээв…

Жирийн жүжигчнээс нэртэй хөтлөгч болж, цаашлаад том группийн хүргэн болсон Г.Анхбаяр. Түүний алдрын оргил “Монгол HD” телевиз болоод М-Си-Эс групптэй салшгүй холбоотой. Анхаа хөтлөгчийн карьераа ахиулаад тун додигор явсан үедээ А.Дөлгөөнтэй танилцаж, Тэрэлжэд тансаг хурим хийж, 2 хүүхдийн аав болсон. Ханиа зөв сонгосон хүний амьдралын зам шулуун байдаг гэж. Саяхан “Эх орон” телевизийг худалдан авч, өөрөө эзэн суусан.

Телевизээ худалдаж авсан даруйдаа “Эх орон” нэрийг “Central TV” болгон сольж, “Оскар” кино наадмыг шууд дамжуулан шуугиан дэгдээгээд амжив. Гэвч иргэд Оскар бус “Эх орон” нэрийг сольсонд гайхал алдаж, сошиалд талцаж сууна. Харин Анхаа үүнд хариу барьж, хуучин нэрийг яагаад сольсон талаараа тайлбар хийжээ.

Тэрээр цахим хуудастаа “Би хувьдаа Эх орон гэдэг нэр болоод агуулга хүн бүрийн хайрлах эрхэмлэх ёстой тангараг өргөдөг а.миа өгдөг чухал нандин үнэт зүйл гэж итгэдэг. Энэ нэр хэн нэгний эсвэл ямар нэгэн байгуулага тэр тусмаа мэдээллийн хэрэгслийг төлөөлж компанийн өмч байх нь өөрөө зохисгүй санагдсан юм аа. Дээр үед оросын анхны машинд мөн адил Эх Орон гэж нэр өгсөн даруйд нь Сталин үйлдвэрийн дарга руу утасдаж За Тэгээд Эх Орноо хэдэн рублиэр худалдах гэж байна гэж асуусан гэсэн тэгээд л Победа буюу ялалт гэдэг нэртэй болсым гэж түүхийг нэг эргэцүүлвэл нэрээ яагаад сольсныг ойлгох байхаа” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *