Жүжигчин Отгоо бүх л Хар Ажлыг хийж баяжжээ

Би гэдэг хүн 10 ангиа төгсөөд үеийхэн сургууль соёлд яваад би гэдэг хүн явж чадаагүй аймагтаа үлдэж театрт дагалдан жүжигнээр ажилд орлоо.Өө тэгээд дуучин жүжигчин бүжигчин хөтлөгч хүмүүсийн гар хөлийн үзүүрт зарагдаж бас болоогүйээ өглөө 8 цагаас орой 6 хүртэл теарт ажилаад 6 цагаас шөний 4 цаг хүртэл баранд бармен хийдэг байлаа .

Залуу хүүхэд заавал найз нөхдийнхөө араас хот орж оюутан болно гэсэн мөрөөдлөө орхилгүй ажилсаар нэг л өдөр ам минь хажуу гараад юм ярьж чадахаа байсан байлаа . Өдөр шөнөгүй нойр хоолгүй ажилсаны маань гавьяа гүн ядаргаанд орлоо . Хүүхэд болохоорой бүтэн өдөр сэт сэвгүй унтаад гайгүй болоод л ажилаа хийсэн .Энэ хугацаанд ээжийгээ алдсан . Би дахин боссон би мөрөөдөлдөө хүрэхийн төлөө тэмцсэн би оюутан болсон . 1 курсын өвөл нь боломж олдож цасан охин болж мөнгө олсон . 2 курсдаа /Шинэ үе /продакшн дагалдан жүжигчинээр ажилд орсон .

Оюутан байхдаа найз бандийхаа ахаас ( Одоогийн бол нөхөр маань) мөнгө зээлээд цагаан утас ажилуулдаг байлаа .Бас байгуулга оюутаны үзлэгийг нь бэлдүүлж мөнгө олдог байлаа .Сургуулиа төгсөөд анхныхаа хүү төрүүлээд хажуугаар нь /Арт академи /жүжигчиний сургалтын төв ажилуулдаг байлаа. Солонгосоос оймс бөөндөж зардаг байлаа . Тумбаашд хувцасны лангуу түрээслээд хувцас зардаг байлаа. Хоёр өрөө байр түрээслээд нэг өрөөг түрээслүүлээд үнэгүй амьдардаг байлаа . Тарагны үйлдвэр худалдаж аваад шөнөжингөө таргаа хийгээд найз банди маань (Бас л одоогийн маань нөхөр маань) бөмбөгөр орж зараад хэдэн төгрөг олоод бөөн баяр ирдэг байлаа. /Цэмцгэр /хими цэвэрлэгээний газар ажилуулдаг байлаа. Солонгосоос гоо сайханы бараа оруулж ирж өөрөө лайваа хийгээд нөхөр маань хүргэж өгөөд зардаг байлаа . Оросоос попкорн оруулж ирээд гэр бүлээрэй рекламд тоглоод зардаг байлаа. Завсараар нь урлагаа нэг ч орхилгүй жилийн дөрвөн удаа тоглолтондоо орж хөдөө орон нутгаар аялан тоглолт хийдэг байлаа .

Одоо бид хоёр үндсэн 30 гаран гэрээт 60 аад хүмүүсийг ажилуулаад амьдарч байна . Одоо бодох нь ээ энэ их л зүйлийг яаж амжуулсан болоо гэж боддог ,хийж явснаарай буруудсан зүйлгүй сайхан амьдарч байна. Хичээх тусам амьдрал бидэнд илүү их зүйлийг бэлдсэн байгаа Нэгэн бие минь хоёр болж харин бид одоо зургуулаа болсон . Нэг л үгийг чанга орилмоор байна.АМЬДРАЛАА БИ ЧАМД ХАЙРТАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *