Уранзаяа:ТЭР ХҮНЭЭС ХҮҮГЭЭ БОДООД САЛДАГГҮЙ Ч БАЙЖ УУ?!

МУГТ, 2012 оны олимпийн мөнгөн медальт боксчин Э.Төгсцогт хүүгийнхээ ээжээс тусдаа амьдарч байгаа билээ. Экс эхнэр Д.Уранзаяа өдгөө телевизийн захирал болж чадсан амбицтай эмэгтэй.

Д.Уранзаяа нэгэн нэвтрүүлэгт орох үедээ “Манай хүү вокны харшилтай. Бүх хувцасыг нь гараараа угаадаг. Нэг удаа оройны 11 цагийн үед хувцасыг нь угааж байх хооронд хүү минь төгөлдөр хуурын сандал хөл дээрээ унагаагаад, хумс нь бүлтэрээд гараад ирсэн.

Би айж сандарсандаa шууд ГССҮТ-рүү хүүгээ авч очоод, боолт хийлгээд буцаж байхдаа маш их ганцаардлыг мэдэрч байлаа. Тухайн үед салалтдаа харамсал төрж байсныг нуухгүй “Иймэрхүү зүйл үргэлж мэдрэгдээд байвал, НАМАЙГ ХАЙРЛАХАА БОЛЬСОН ТЭР ХҮНТЭЙ ХҮҮГЭЭ БОДООД САЛДАГГҮЙ Ч БАЙЖ УУ, ХАМТ АМЬДАРДАГ Ч БАЙЖ УУ” гэсэн бодол толгойд эргэлдэж байсан” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *