Дуучин Ану ичимхий Нөхрийнхөө талаар ийн өгүүлэв

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо сошиалд төдийгүй нийгэмд өөрийн байр сууриа олсон нэгэн. 5 охины ээж тэрээр халамжит хань нөхрийгөө тэр бүр олны өмнө ил гаргаад байдаггүй. Үүнийгээ нөхрийнхөө ичимхий бүрэг зантай холбон тайлбарладаг.

Түүний ханийг Б.Түвшинбаяр гэдэг. Ч.Анугаас хоёр насаар ах бөгөөд хайр халамжаар дутаадаггүй болохыг ойр хавийнхан нь хэлдэг.
Ану нөхрийнхөө талаар “Зураг авалт руу хүргээд өгье гэхээр нь хамт оръё, халуун цайгаар дайлъя гээд оруулаад ирсэн. Гэтэл олон хүнтэй газар удаан байхгүй, санаа зовоод байна явлаа гээд гараад явлаа” хэмээн бичжээ.

Дуучин бүсгүйн хувьд өөрийн сошиал хуудсуудаа хөтлөх, давхар влог хийх гээд цахим орчинд нилээд идэвхитэй завгүй нэгэн бол түүний нөхөр үг дуу цөөтэй, даруу төлөв нэгэн гэдэг нь фэйсбүүк, инстаграм зэргийг ашигладаггүйгээс нь харагдана.

Б.Түвшинбаяр арван жилийн хүүхэд байхаасаа “Гала хамтлагийн Ануг битүүхэн шохоорхож түүнтэй заавал гэрлэнэ хэмээн ангийхандаа ярьж явдаг хүү байжээ. Тэр ч байтугай түүний зураг, CD зэргийг хадгалж явдаг байсан тухай Ану нэгэн ярилцлагадаа дурссан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *