Дyyчин Э.Чулуунчимэг стресстэж байна…

Дуучин Чука: Би бол мөнгө төгрөг үрж дэлгүүрээр явдаггүй. Стресстэхээрээ ганцаараа байхыг боддог. Би чинь их сонин, хэр баргийн уйлдаггүй. Заримдаа уйлаад тайвширчихмаар санагдаад байдаг ч нулимс гардаггүй. Тийм хатуу ч юм шиг, зангирчихсан ч юм шиг. Сүүлийн жилүүдэд ганцаардахаараа хэдэн литр сүү аваад хотоос гарч, сүү өргөж өөрийгөө тайвшруулдаг болсон.

Би өглөө болгон гэрээс гарахдаа сүү өргөөд гардаг. Орой заримдаа шөнө 11,12 өнгөрчихсөн байсан ч гэсэн миний хотоос гараад очдог газар байдаг. Тэндээ очоод сүүгээ өргөөд тэнгэр хангайдаа дотроо байгаа бүх юмаа хэн нэгэнтэй ярилцаж байгаа юм шиг ярьж онгойлгодог. Тэгж байж тайвшралаа олдог. Үргэлж миний гуйсан захиасыг сонсоод биелүүлдэг юм байна гэж би итгэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *