Жүжигчин Р.Анхням: “Гуравхан элдүүр гурил элдэж хэрчээд өгч бай”

Манай жүжигчид дэлхийд данстай болох эхлэлийг жүжигчин С.Амарсайхан, Р.Анхням нар тавьсан билээ. Жүжигчин Р.Анхням Хятадын зохиолч Jiang Rong-ийн зохиол Оскарын шагналт францын найруулагч Жан Жак Анногийн найруулсан “Чонон сүлд” кинонд тоглоод “Галсмаа” гэх эмэгтэйн дүрийг чадварлагаар бүтээж ихээхэн өндөр үнэлгээ авч, олны хайр хүндлэлийг ихээхэн хүлээн авсан удаатай. Түүний хүч хөдөлмөр, авъяас чадварыг өндөрөөр үнэлж төр засгаас “Алтан гадас” одонгоор шагнаж урамшуулсанг хэн хүнгүй мэднэ. Сүүлийн үед жүжигчин бүсгүй сошиал ертөнцөд ихээхэн идэвхтэй байх болсон. “Залуучууд дүү нар минь ээ! Энд миний дүү нар хүү ч орноо.

Эмээ, өвөө, ээж, аавдаа туслаж бай! Тус гэдэгт тийм айхтар их юм орохгүй ээ! Гуравхан элдүүр гурил элдэж хэрчээд нэг завандаа оруулаад өгчихөд л тус. Жоохон бондгор махаар 20 гучхан банш хийгээд өгөхөд тус болноо. Залуу хүнд юухан байхав дээ. Бидний юухан байхав гэж боддог юмнууд настай хүмүүст мөн ч их ажил болдог юм.

Хэдхэн ээлжийнх нь хувцасыг сайхан угааж индүүдээд өг, ярьсан яриаг нь тогтоод чагна, хийсэн хоолыг нь магтаад ид. Завгүй байсан ч зориулаад цаг гаргаж бай. Тэврүүлээд үнсүүлж бай. Ядаж л хожим гэ.мшингүй шүү дээ. Хэн ч байсан настай хүнтэй элэгсэг хандаж зөрөөд өнгөрөхдөө нүүр лүү нь эгц хараад өөрт нь зориулаад инээмсэглээд өнгөрч байгаарай. Энэ чинь л буян шүү. Бүх хүмүүс өтөл насыг туулна шүү дээ” хэмээв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *