Жүжигчин Тамир, Ганчимэг нарын”хайрын романсын учиг тайлагдав”

“Хэцүү анги” кинонд уртай үстэй даруухан охин Зулаагийн дүрийг бүтээж олны танил болсон жүжигчин А.Ганчимэгийг өдгөө кино сонирхогчид андахгүй мэдэх болсон. Драмын театрт жүжигчнээр ажиллаж байгаад “Хувьсал” продакшнаар овоглосон ч саяхан өрх тусгаарлаж продакшн нээсэн гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан дуулгаад авсан юм.

Тэрбээр “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинон дээр хамтран тоглосон жүжигчин залуутайгаа хайрын романс эхлүүлж нэг хөөрхөн хүүхэдтэй болсон ч тэр хоёрын амьдрал хоёр тийш болсон гэдэг. Харин “Фантастик” продакшны жүжигчин, найруулагч Б.Тамирыг сонгосон гэх шуум чих дэлсээд авсан удаатай. Энэ тухай жүжигчид ганц ч үг ган хийгээгүй өнөөдрийг хүрсэн билээ. Тэгвэл тэд шинэхэн уран бүтээлийнхээ дүрээр хайрын романс үүсгэсэн бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *