Энэ миний 3дах амьдрал.Би 6 хүүхэдтэй эцэг хүн. Тэднийгээ хайр, халамжаар хэзээ ч дутааж үзээгүй…

“Хэн, хэн маань 2 дахь сонголтоо хийж хамтын амьдралаа эхлүүлсэн учраас элдэв асуудал үүсээд байдаггүй” хэмээн ярьдаг МУГЖ Л.Баттулга буюу Аглуу эхнэрээсээ нэлээд оворжуу царайтай харагддаг .

Анхны эхнэр, гурван охиноо орхиод залуухан бүсгүйн толгойг эргүүллээ хэмээн нэг үе түүнийг хэвлэлээр “хайр найргүй” бөмбөгдөж байхад тэрбээр “Энэ бол миний гурав дахь амьдрал. Би зургаан хүүхэдтэй эцэг хүн. Тэднийгээ хайр, халамжаар хэзээ ч дутааж үзээгүй” гэж бардамхан хариулж суусан удаатай. Тэгвэл тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сард долоо дахь хүүхдээ өлгийджээ.

Жүжигчин Аглуу “Би эхнэртээ үргэлж хайртай гэдгээ хэлдэг. Хайртай гэж сонссон эмэгтэй гэр бүлийн аз жаргалыг илүү гоё болгодог гэж ойлгодог. Эхнэртэйгээ амьдрал дээр, тайзан дээр байгаа тэр цаг мөч бүхнээ нандин дурсамж болгон үлдээхийг боддог” хэмээн нэгэн хэвлэлд ярьсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *