С.Жавхлангийн гэргий Эрдэнэчимэг-н “анхны хайрын эзэн” Хэн бэ?

Дуучин Г.Эрдэнэчимэг анх уртын дууны “Шуранхай” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн ч нийтийн дууны ханхүү хэмээн нэгэн цагт цоллуулж байсан одоогийн УИХ-ын гишүүн С.Жавхлангийн гэргий болно гэж хэн ч санаагүй байсан байх.

Түүнчлэн түүнийг оюутан ахуй насандаа миссийн тэмцээнд оролцож байсныг тэр бүр хүн анзаараагүй бололтой. Г.Эрдэнэчимэг өөрийгөө мисс гэж ярих дургүй ч цагтаа яалт ч үгүй миссийн тэмцээний тайзан дээр алхаж явжээ. Алхахаар барахгүй “Оюутан мисс, мистер” шалгаруулах тэмцээнд түрүүлж тэргүүн титэм зүүж байсан удаатай. Монголд миссийн титэм зүүсний дараа Солонгост зохиогдсон “Олон Улсын Оюутан мисс, мистер” тэмцээнд оролцож уртын дуу дуулж, монгол бүжгээ хийж “Авъяаслаг мисс”-ийн шагналыг ч хүртэж байв.

Тэрбээр С.Жавхлангийн гэргий болохоос өмнө мэдээж хэрэг хэн нэгэнтэй хайр дурлалын холбоо үүсгэж л байсан гэдэг нь тодорхой.

Тэгвэл түүний анхны хайрын эзэн нь Сэлэнгэ аймгийн арслан Б.Одсүрэн гэдэг тариа, будааны бизнес эрхлэдэг бийлэгжүү эр байжээ. Түүний анхны хайр нь “Шуранхай” хамтлагийнх нь анхны цомог болон тоглолтыг ивээн тэтгэж байсан гэнэ. Үүнээс гадна аймгийн арслан Одсүрэн гэгч энэ эр  их аварга Асашёорюү Д.Давгадоржтой үй зайгүй найз аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *