Wasabies хамтлагийн Аминхүслэн 20 насандаа ЭЭЖ боллоо…

Боловсрол телевизээс зохион байгуулсан “Оддын академи” шоунаас төрөн гарсан охидын “The Wasabies” хамтлаг залуусын дунд од болж, хит уран бүтээлээ туурвисаар буй. Телевизээс төрсөн хамтлаг ихэвчлэн маркетингийн үүрэг гүйцэтгэж, шоу дууссаны дараа тарж орхидог. Тэр дундаас Б.Наранзуны шавь болж, тогтмол уран бүтээлээ туурвиж буй шоунаас төрөн гарсан ганц хамтлаг нь “The Wasabies”.

Тус хамтлаг анх таван гишүүнтэй байгуулагдсан ч өдгөө дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй дуугаа гаргаж буй. Тэгвэл хамтлагийн гишүүн Э.Аминхүслэн амаржиж, анхны үрийн зулайгаа үнэрлэлээ. 20 насандаа ээж болж буй түүний нөхөр нь Шихихутаг дээд сургуулийг энэ жил дүүргэж буй үе тэнгийн залуу юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *