Сэрчмаа хуучин Нөхөртэйгээ суугаагүй хэмээн бухимдав

Хайрын дууч хэмээн нэгэн цаг үед Монголын рок попийн ертөнцөд өөрийн уянгалаг дуу хоолойгоороо гарч ирсэн байсан дуучин С.Сэрчмаа олон залуусын зүрхийг шархлуулан Баяр гэх өвөр монгол эртэй хуримаа хийж байсан ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй хоёр тийш болсон билээ.

Хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлээд удаагүй дуучин бүсгүй хувийн амьдралын талаар дахин яригдаж эхэлсэн нь түүнд таалагдаагүй бололтой. Тиймээс өөрийн цахим хуудсаар ийм тайлбар хийжээ.

Гадуур миний тухай шаал худлаа юм бичигдээд тавигдсан байхын. Би ердөөсөө өмнөх нөхөртэйгөө суугаагүй байхад суулгаад бэлэг сэлт авхуулаад зохиож бичээд байх юм аа.

Мөрөөрөө явж байхад яагаад ингэж худлаа бичээд байдаг юм бэ?! Хүн юу тарьна түүнийгээ хураана гэдэг. Энэ шар мэдээг өгдөг хүмүүс үйлийн үрээ эдлэх байх даа. Бурхан өршөөг!

Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин л гэж боддог шдээ. Үнэн худлаа мэдээнд залруулга хийх пэйж хуудастай байсан нь яамай даа. Хүн юм болхоор заримдаа гутрах гуних үе гархал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *