“Гацуурт”-ын Л.Чинбатыг залуухан Эхнэр бүр хоёр ч хүүхэдтэй гэв…

“Гацуурт” компаний захирал Л.Чинбатын тухай нэгэн мэдээллийг иргэн Гантамир цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрээр: “Олноо Гацууртын хэмээн алдаршсан Л.Чинбат бөхөөр занималддаг боллоо. Монголын Чөлөөт бөхийн Холбооны Ерөнхийлөгч байсан тэрээр үүргээ Д.Дагвадорж аваргад өгсний дараагаар Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон гэж мэдэгдээд удаж байна. Ингэхэд Л.Чинбат захирал маань бөх барилдаж байсан билүү гээд бодлоо. Өөрийнх нь намтарт бөх барилдсан түүх алга. Яахав Монгол хүн л болсон хойно бага балчир насандаа үеийн хөвгүүдтэйгээ барилдсанаа л бөх барилдсан гэдэггүй юм бол түүний түүхэнд бөхийн хэлтэрхий ч байхгүй.

Олон хүмүүс түүнийг газар тариалан, хөдөө аж ахуйг хөгжүүлдэг, хөдөлмөрч гэсэн гуншин өгч магтан дуулах юм. Нөгөө Зэрэг Нэмэхийн өмнө кинон дээр тал еэвэн бариад тайж ноёноо хуурахдаа нөгөө тал нь уу? энэ байна гэж эргүүлж тойруулж малладаг шиг Гацууртын Л.Чинбатын нөгөө тал нь бас байдаг л гэнэ.

Хөдөлмөрийн баатарын хөлжсөн шалтгаан нь ашигт малтмалын хайгуулын лиценз юм байна. сайтад байгаа мэдээллээр бол “ГАЦУУРТ” компани ашигт малтмалын 84 лицензтэй гэж мэдээлсэн байна. Монгол Тулгатаны 100 эрхэмд энэ тухай дурьдаагүй л юм даа. Түүний талаар сонссон хамгийн сонин чих дэлдийлгэсэн мэдээ бол Л.Чинбат Улсын их хурлын гишүүн, Дархан Аварга А.Сүхбатын эгчийнх нь охинтой эр эмийн холбоотой гэсэн мэдээ байв. Бүүр ч болоогүй тэр эмэгтэй Л.Чинбатын хоёр ч хүүхдийг тээж төрүүлсэн гэсэн мэдээ сонслоо. Мөнгөтэй хүмүүст аль хэдийн хоёр эхнэртэй хууль үйлчлээд эхэлсэн юм байна дөө.

Ер нь Монгол хүний хувьд үндэсний бөх гэх энэ өв соёлоо заавал газар ухаж хөлжсөн хүнд өгч ухуулах хэрэг байгаа ч юм уу гэсэн бодол төрлөө шүү” хэмээн өөрийн цахим хуудсандаа мэдээллэсэн бол “Гацуурт” компаны захирал Л.Чинбат үүнд хариу болгож:

Жингийн цуваа явж л байдаг… гэдэг шиг гүтгэлэг болгонд хариулаад хэрэггүй гэж бодох юм. Монголчууд маань нэг хэсгээ бодвол худал мэдээнд хуйлрахаа больж, дор бүрнээ шүүн тунгаах чадвартай болсон гэж итгэх юм. Гэхдээ сэвнэ сэвнэ гэхэд гүтгэгчид маань заримдаа арай л хэтрүүлээд байх юм. Охин, зээ хүү нарын хамт авахуулсан зургийг ийнхүү тайлбарлажээ” хэмээн хариулт өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *