Дуучин Укаг өмөөрөн пост бичсэн Залуу- Санал нийлж байна уу???

Нэгэн залуу Укаг өмөөрөнгүй пост оруулсан нь хүмүүст таалагдсангүй тэрээр: За яасан? хамаг муу муухай үгээ хэлээд, ха.раагаад дуусчихсан уу? Тэгвэл нэг юм хэлье. Ука бөх үзмээр байна гээгүй. Ука хүүхдүүдийг морь уна гээгүй. Ер нь наадамлаж бүгдээрээ цэнгэе ч гээгүй. Хүнд хэцүү үе ч гэлээ та нар минь зурагтаа асаагаад та бүхэндээ зориулсан бүтээлийг үзээрэй л гэсэн шд. Энэ а.юулт өвчин зовлон, энэ олон v.хэл хагацалд Ука буруутай юм шиг бүгдээрээ нийлж дэвсэлж байхыг чинь хангалттай л харлаа.

Нэг нь бүдрээд унахад татаж босгохын оронд нийлж дэвсэлдэг аймар хүмүүс Ковидоо эмчил гээд өгсөн хэдэн их наяд төгрөгийг сонгуульд цацаж гай гам.шиг чирсэн но.вшнуудыг яаж ч чадаагүй юм байж уран бүтээл хийгээд явж байгаа нэг эмэгтэй хүн рүү л бүгдээрээ дайрцгааж гэнэ! Ука миний л мэдэхийн хамгийн бүтээлч, хөдөлмөрч, зоригтой, тууштай бүсгүй. Чиний дуулсан бүх дууг чинь сонссоор л байх болно оо! Үргэлж дэмжих болно оо! Нэг юм нэмээд хэлэхэд энд зураг авалтанд оролцож байгаа бүх хүмүүс орж гарах бүртээ хамарлуугаа хатгуулсаар байгаад халширчихсан л явна лээ шүү.

Хотод байгаа хүмүүс минь та нар минь л харин хамгийн эрсдэлтэй газар байгаагаа ойлго. Нэгэнт наадам хийхгүй болсон хойно одоо жаахан тайвширцгааж үз, үкай? Жич: Мэдээж би наадамлаж явахыг дэмжихгүй. Аа харин бидэнд зориулсан гоё контент бэлдээд өгвөл дуртайяа үзнэ ээ гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *