Жүжигчин Б.Хулан: Амьдралдаа нэг алдсан,гэхдээ арван насаар ах хүнтэй суугаад хожсон.

“Х-Түц” продакшнаас гараад анир чимээгүй амьдарч байгаа жүжигчин Б.Хулан хувийн амьдралдаа анхаарлаа хандуулахаар шийджээ. Урьд нь найруулагч залуутай дэр нэгтгэж, хөөрхөн охинтой болсон ч тэдний хамтын амьдрал тийм ч удаагүй билээ.

Жүжигчин бүсгүй маань олны хэл амнаас залхах нь ойлгомжтой бөгөөд өөрийн хувийн амьдралаа нууцхан байлгахыг эрмэлздэг гэнэ.

Хайр халамж, халуухан тэврэлт үгүйлж явсан жүжигчин Б.Хулан өдгөө Н.Соёлтхүү хэмээх өөрөөсөө арван насаар ах хүнтэй ханилж, удам залгах нуган үр төрүүлээд байгаа.

Жүжигчин бүсгүй маань сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй асуудлыг эрс үгүйсгэсэн бөгөөд саяхан өгсөн ярилцлагадаа хувийн амьдралынхаа нууцыг задалсан юм.

“Би амьдралдаа нэг удаа алдсан хүн. Гэхдээ энэ алдаа минь тийм ноцтой юу гэвэл үгүй юм. Хүмүүс миний тухай янз бүрээр ярьж, бичихийг хараад хааяа хүүгээ унтуулсаны дараа өрөөндөө сэм уйлах үе байсан.

Миний нөхөр надаас арав гаруй насаар ах, Шанхайд кино найруулагч мэргэжлээр суралцсан Соёлтхүү гэж хүн бий. Нөхөр маань эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаггүй, өөрийн гэсэн хувийн бизнестэй ч тийм ч баян биш.

Намайг оюутан байхад хайрлаж, дурлаж явсан гэдэг юм байна лээ. Тэр хүн маань тодорхой хэмжээнд амьдрал үзчихсэн болохоор надад тунчиг амар байдаг юм. Хайр халамж, халуун тэврэлт дутагдаж явсан надад нөхөр маань л бүгдийг өгсөн” гэж ярьсан үзэсгэлэнт бүсгүй маань сэтгэлээ нээн ярьсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *