Баячуудын шинэ жилийн ТОХИРОМЖГҮЙ тохуурхал

Шинэ жилийн баяр өргөн хүрээтэй сайхан болж өнгөрсөнг та бүхэн мэдэж байгаа билээ. Хоёр жил орчим найз нөхөд, албан байгууллагаараа шинэ жилийн баяр тэмдэглээгүй хүмүүс энэ жил бах таваа ханатал баярлан цэнгэжээ.

Олон нийтийн үйл ажиллагаа, баярын үдэш улам л гоё сайхан болж, ямар ч хүлээн авалтын хөтөлбөр, зохион байгуулалт нь мундаг болжээ. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр нэгэн өндөр төлбөртэй шинэ жилийн баярын цэнгүүнд тохиромжгүй тоглоом бий болсон бололтой.

Үүнээс дурдвал гашуун дарсанд умбасан хэсэг бүлэг залуучууд 5000-ын мөнгөн дэвсгэрийг шалаар нэг урж тасдан, улан дороо гишгэжээ. Энэ нь тийм ч зөв үйлдэл биш бөгөөд харин ч үүнийг харсан хүн баярлах бус уурлахаар үйлдэл билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *