1 сая төгрөг олоод том хүмүүсд мэдэгдэж эзэнд буцааж өгчээ.

Хүүхдийн гэнэн цагаахан сэтгэлийн ачаар алдсан эд зүйлсээ буцаан олсон баярт мэдээ тохиолоо. Учир нь Увс аймгийн Хяргас сумын ЕБС-ийн 4a ангийн сурагч М.Чинхүслэн, Г.Цэнд-Аюуш нар 1,000,000 төгрөг олоод том хүмүүст мэдэгдэж эзэнд нь буцаан өгчээ.

Мөнгөний эзэн тэдэнд баярласан сэтгэлээ илэрхийлж 200,000 төгрөг өгч, бяцхан үрсийн сайхан сэтгэлийг мялаасан аж.

Энэхүү нийгэмд ийм сайхан сэтгэлтэй бяцхан үрсийг өсгөж хүмүүжүүлсэн аав ааж нарт талархал илэрхийлэхийн далимд, Мундаг залуучууд болох М.Чинхүслэн, Г.Цэнд-Аюуш нарт сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *