Анагаах ухааны ДОКТОР болсон Ч.Цэлмүүний ЗӨВЛӨГӨӨ ба сүүлийн үеийн зургуудаас….

Урлагийн амьдралаас хөндийрөн анагаах ухааны чиглэлээр япон улсад суралцан мэргэжил дээшлүүлж доктор болсон үзэсгэлэнт бүсгүй Цэлмүүнийг онцолж байна. Даруухан амьдралыг эрхэмлэх болсон түүний ажил амьдрал хэдийнээ амжилтыг олсон.

Одоогоор япон улснаа ажиллаж амьдарч байгаа түүний хувьд хүүхдийн амны хөндийн өвчлөлд эцэг эхийн боловсрол ямар байна вэ, орлого хэрхэн нөлөөлж байна вэ, гэсэн сэдвийн дагуу болон нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр өөр олон сонирхолтой судалгаа хийж яваа судлаач бүсгүй билээ.

Тэрээр өөрийн амжилтын бяцхан нууцыг хуваалцахдаа: “Хэд хэдэн байгууллагад зэрэг ажилладаг байсан учраас ажлын ачаалал даах мөн богино хугацаанд шинэ орчин, түүний шаардлагад дасан зохицох, асуудалд тохирсон оновчтой шийдвэр гаргаж ажиллах, удирдан зохион байгуулах чадвар суусан гэж боддог. Мэргэжлийн салбарт олж авсан мэдлэг, чадвар, түүн дээр суурилсан туршлага, дээрээс нь салбарын бус мэдлэг, ур чадваруудыг хослуулан, ажилдаа хэрэгжүүлж чаддаг нь миний ажлын нөү хау гэж хэлж болно. Аливаа ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх нь чухал” хэмээжээ.

Дуучин, Доктор бүсгүй маань амьдралын эрч хүчээ олон нийтийн сүлжээнээс хол байж, дотоод ертөнц дэх бодлуудаа бичиж цэгцлэн, болж өгвөл зургаар илэрхийлэж, амьдралаа тунгаан бодож, сэтгэлээ амраан уудалж эрч хүч, сэтгэлийн тэнхээгээ сэлбэхийг хичээдэг гэнэ. Ихэнхдээ хол замд гаран далайн эрэг дээр суун, ууланд гарч, салхи амьсгалан, удаан алхах үедээ сэтгэлийн амар амгалан эдэлдэг гэнэ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *