Эхнэрийн зааврын шоунд оролцон Мишээлийн БҮТЭЛГҮЙТЭЛ…

NTV телевизийн хөгжөөнтэй, өрсөлдөөнтэй нэвтрүүлэг бол “Эхнэрийн заавраар” шоу билээ. Хайрт хань, халамжит эхнэр нөхрийн хамт сайхан дурсамж бүтээдэгээрээ онцлогтой.

Эхнэрийн заавраар нэвтрүүлгийн цоо шинэ дугаарт жүжигчин Мишээл нөхрийн хамт оролцсон бөгөөд нэвтрүүлгийн даалгаварын дагуу “Бүтэн тахианы мах” шарах ёстой байжээ.

Жүжигчин Мишээл нь даалгаварын эхэнд түрүүлнэ гэдэгтээ бат итгэлтэй байсан бөгөөд “Би сайн тайлбарлаж, зааж зааварчилбал асуудалгүй байх” хэмээн хэлсэн удаатай.

Гэтэл өрсөлдөөний дундуур Мишээл нь нөхөртөө буруу зааварчилгаа өгч байсан тул нөхөр бусад 2 багийн гүйцэтгэлийг харж дүгнэн, нөхөр нь өөрийн мэдлээр тэмцээнийг цааш үргэлжлүүлэх шаардлага гарав.

Тэмцээний дүрэм болох “Эхнэрээ дуугүй болгох товч”-г дарсанаар жүжигчин Мишээлийн бухим.длыг бүр ихээр төрүүлжээ.

Бухим.дсан Мишээл “Хайраа чи надад итгэхгүй байгаа юм уу, надад итгэдэггүй юм уу” хэмээн хий дэмий хашгирч гарав. Учир нь түүний нөхөр энэхүү яриаг товчлуурны ачаар сонсохгүй байгаа шүү дээ.

Эндүүрэл гэх юм уу, Эфирийн дундуур мартсан санасан ч гэх юм уу ийм нэгэн үйлдэл хос хоёрын дунд гарч хожлын эзэд болж чадаагүй юм даа.