Жүжигчин Т.Хулан: Би нөхөртөө их удаан НАЙРАГДСАН шүү.

Драмын театрын хөөрхөн Хулан хэмээн олноо анх танигдаж байсан Жүжигчин Хулангийн карьер амжилттай эхэлсэн гэдэг. Монголын алдарт найруулагч Дашхүү агсаны хүү Д.Галхүүтэй ханилан амьдраад 10 гаруй жил болж байгаа билээ.

Тэрээр хайрт нөхрийнхөө талаар өгүүлэхдээ:

Манай нөхөр найруулагч мэргэжилтэй хүн. Бид хоёр соёл урлагийн их сургуульд оюутан байхын л найзууд байсан. Харин төгссөнөөсөө хойш амьдралаа холбосон юм. Жүжигчин Дашхүү агсаны хүү найруулагч Галбадрах гэж хүн бий. Би их сургуулиа төгсөх гээд дипломын жүжгэн дээр хамтарч ажиллаж байхдаа манай хүн намайг анзаарч, эмэгтэй хүн гэж харж эхэлсэн гэсэн. Харин би найз гэж ойлгоод л явдаг байсан.

Тэгээд сургуулиа төгсөөд манай хүн студи байгуулаад хамтарч нэвтрүүлэг хийж байсан үеэс л намайг найрч эхэлсэн дээ. Их удаан найрагдсан юмдаг. Жил гаран миний хойноос гүйгээд, тэгээд үерхэж эхлээд хоёр жил болоод тэгээд суусан даа бид хоёр.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *