Дуучин Нара: Ажлыг ер нь аз жаргалтайгаар хийх хэрэгтэй.

Энэ нийгмийн дуут шувуухай болсон бүсгүй бол дуучин Нара буюу М.Нарантуяа билээ. Түүний түс тас яриа, шулуун шударга зан нь түүнийг илэрхийлэх зэр зэвсэг мэт санагдана.

Дуучин гэх ажлаас гадна бизнес эрхлэгч гэдгийг нь андахгүй сайн мэднэ бизээ. Үзэсгэлэнт бүсгүй маань хөдөө аж ахуй ба үйлдвэрлэлийн бизнес болох зөгийн балны үйлдвэрлэл эрхэлдэг хөдөлмөрч нэгэн юм. Тэрээр цахим ертөнцөд хамгийн идэвхитэй нэгэн бөгөөд ийн өгүүлэв.

Ажлыг ер нь аз жаргалтайгаар хийх хэрэгтэй дээ. Энэ ажлыг хийж байж амьдралд минь хэрэгтэй зүйлсээ бий болгоход тусладаг юм чинь, тийм биздээ. Хэдэн зөгийнүүдээ л сайхан өвөлжүүлэх нь энэ өвлийн хамгийн чухал ажил юм. Тиймээс өвөлжөөнд оруулахад дулаалга дэр хэрэгтэй болдог тул Монтинхоо үйлдвэр дээр очоод дэрний уутаа оёдол эсгүүр хийлгээд, өөрөө дэрний дотор даавууг чихэж суухдаа баахан хүмүүсийг явуулж тас тас инээлдэнгээ зөгийндөө дулаахан сайхан дэрнүүд хийж дуусгасан билээ. Гэснээс би бүр яаг нэг үйлдвэрт ажилладаг Солонгос ажума шиг гарчихжээ. Гэсэн ч би энэ л хөдөлмөрийн хүчээрээ амьдралаа босгож яваа учраас ямар дүр төрхтэй яаж гарсан бай хэнд гоё муухай харагдах ёстой сонин биш болоод удаж буй маань энэ бөлгөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *