Шарк Энхтүвшин: Зөв хүнийг сонгон итгэл хүлээлвэл тэд алдахгүйн тулд улам хичээдэг.

“Шарк танк” нэвтрүүлгийн туршлагатай шарк MCS группийн дэд ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин их сургуулиа төгссөн цагаасаа хойш нэг л компанидаа тууштай ажиллаж байсан нэгэн. Тэр MCS групптэй анх холбогдсоноос хойш 25 жил өнгөрөөд байна. Хэдийн 2022 оны 1 сарын 1нд MCS гэсэн томоохон гэр бүлээс өрх тусгаарласан түүний хувьд илүү том амжилтын үүд хаалга руу тэмүүлж байгаа нь дамжиггүй билээ.

Тэрээр ийн өгүүлэхдээ:

“Хүмүүс намайг үнэхээр мундаг чадвартай учраас “Шарк танк” нэвтрүүлэгт шаркаар уригдсан гэж хүлээн авч, тэр цагаас хойш шарк Д.Энхтүвшин хэмээн дуудах болсон. Яг үнэндээ нэвтрүүлгийн бичлэг эхлэхээс хоёр хоногийн өмнө Батка, Номио хоёр надад хүсэлт тавьсан байдаг. Цаг нь тулсан байсан учраас тусалъя гэсэн л үүднээс орчихсон хэрэг юм. Ийм л юм болсон” хэмээн даруухан өгүүлсэн байдаг.

Ажил хөдөлмөрийн үнэ цэнэ, гайхалтай үр дүнг харуулж чадсан шарк Энхтүвшиний хувьд даруу төлөв занг эрхэмлэдэг бөгөөд шинэ залуу үеийнхэнд байж болох хамгийн тааламжтай нөхцөлөөр ажлын санал тавьдаг байна. Тухайлбал “Зөв хүмүүсийг сонгон итгэл хүлээлгэж, боломж олговол тэд итгэл алдахгүйн тулд улам илүү бүтээмжтэй ажилладаг” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *