А.Ганчимэг: Бодоод, бичээд, хийгээд л байгаа. Удахгүй гоё шинэ мэдээ дуулгана аа

Гануухай хэмээн эгдүүтэй нэрээр хочлогдсон хөдөлмөрч бүсгүй бол А.Ганчимэг билээ. Сүүлд “Халуун зүрх” хэмээх гайхалтай уран бүтээл бэлэг барьж чадсан түүний хувьд ямар сайн жүжигчин гэдгээ батлан харуулж чадсан.

Эмэгтэй хүний зөн совин, жүжигчин хүний ур чадвар л нийлж байж тийм сайхан уран бүтээл гардаг гэлтэй. Түүний бүх оролцон тоголсон, зохион найруулсан уран бүтээлүүд амжилттай явдаг бөгөөд дахин нэг уран бүтээлээрээ бэлэг барих болтой байна шүү.

Учир нь үзэсгэлэнт бүсгүй маань сайхан мэдээ дуулгахдаа бэлдээд чимээгүйхэн хөдөлмөрлөж байгаа гэнэ. Түүний ажил ба уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсэж, цоо шинэхэн сайхан мэдээг нь хуруу даран хүлээж байя даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *