BIG GEE: Тиймээ би өөрчлөгдсөн. Өшөө ч өөрчлөгдөнө.

Монголд хип поп урсгалыг дэлгэрүүлэгч Big Gee нэрээр алдаршсан Т.Мөнх-Эрдэнэ нь Радио Телевизийн Дээд сургуулийг сэтгүүлч, зураглаач мэргэжлээр 2005 онд дүүргэсэн бөгөөд түүнийг сэтгүүлч мэргэжилтэй гэдгийг мэдэх хүн цөөн бизээ.

Тэрээр уран бүтээлээрээ дамжуулж өөрийн дуу хоолойгоо хүчтэй илэрхийлдэг түүний хувьд өнгөрөгч сард ээлжит нэгэн хит уран бүтээлээ цацаад амжсан билээ. Мөн урлаг, уран сайхны хажуугаар хүнсний үйлдвэрлэлийн бизнес лүү ханцуй шумлан орсон гэнэ. Тухайлбал ” Big Gee’s pizza ” нэртэй бүтээгдэхүүнийг гаргаад тунчиг амжилттай бизнес эрхэлж буй аж. Уг бүтээгдэхүүний онцлог нь хамгийн эрүүл, хамгийн сайн чанарын гэсэн хүнсний бүтээгдэхүүнийг орц, найрлагандаа шингээсэн нь давуу талтай аж.

Тэрээр сошиал ертөнтөд багагүй идэвхитэй нэгэн бөгөөд өөрийн бодлоо илэрхийлэхдээ:

Тийм би өөрчлөгдсөн. Өшөө ч өөрчлөгдөнө. Өчигдрийн өөрөөсөө өнөөдөр илүү байхын тулд өдөр бүр хичээнэ. Тэр нь чамд таалагдахгүй байгаа бол “ФААК ЮҮ” Өөрийнхөө хэмжүүрийн хайрцганд намайг битгий чих. Би угаасаа багтахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *