Эмэгтэй хүнийг хайрлаад байвал өнгө ордог. Хайрлаад байвал ухаан суудаг амьтан.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол түмний их соён гэгээрүүлэгч, тэргүүн найрагч Бавуугийн Лхагвасүрэн агсны хэлсэн үг, хийсэн бүтээлүүд нь хэзээд үнэ цэнэтэй буй. Нэрт найрагчийн олон арван бүтээл туурвил, амьдралын утга учир, жаргал, зовлонг дэнслэн өгүүлэх бүхэн үнэ цэнийг илтгэсээр бидэнд үлдээд буйг та бүхэнд хүргэж байна.  

Эрхэм түүний хэлсэн гайхалтай үгсийг түүвэрлэн онцолсон 5 эшлэлийг хүргэж байна.

  1. Эмэгтэй хүнийг хайрлаад байвал өнгө ордог. Хайрлаад байвал ухаан суудаг амьтан. Үгэнд их эмзэглэнэ. Нэг сайхан үг сонссон эмэгтэй хүн өдөр байтугай сардаа баясгалантай явдаг юм байна л гэж боддог.
  2. Өөртөө хайртай байна гэдгийг том гэмт хэрэг гэж би ойлгодог. Хүн ханиа, үр хүүхдээ, нөхдөө, нутаг усаа хайрлах хэрэгтэй. Хайрлах шалтаг гүйцэгдэшгүй олон. Тэр шалтаг дундаас өөрөө өөрийгөө хайрлах шалтаг олж байгаа амьтан бол хамгийн өрөвдмөөр.
  3. Ямар ч сонсголонгүй үгнүүдийг хэлхсэн ч яруу найраг болох тохиолдол зөндөө. Үг барилдахуй чанараараа тийм гайхалтай.
  4. Эмэгтэй хүнийг ухаан зартал нь БҮҮ ЗОВОО. Ухаан туйлдаа хүрнэ гэдэг чинь нулимсаар, багтралаар илэрнэ. Эмэгтэй хүний орчлонд гутах эмзэг чанар нь эр хүнээс хамаагүй наагуур байдаг юм шүү.
  5. Улс орон, эх дэлхийн итгэлийн төвийг ЭР ХҮН, сэтгэлийн төвийг ЭМ ХҮН авч явдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *