Наро Банчэн гэгээнтэн: Энэтхэг улсад тэтгэлэгт хамрагдахыг хүсэж буй хүүхдүүд AHXAAP…

Буян номын мөрийг дагасан гэгээнтэн Наро Банчэнг танихгүй, мэдэхгүй хүн цөөхөн бизээ. Түүний номын дуу болон айлдсан айлдвар бүрийг тогтоон мөргөдөг монгол ард түмэн цөөнгүй бизээ.

Тэрээр одоогоор буян номын орон болсон энэтхэг улсад буй бөгөөд гэгээн цагаан номоо дэлгэрүүлэхийн ялдамд энэтхэгт улсад суралцах хүсэлтэй залуучуудад нэгэн боломжыг олгож буй нь энэ ажээ. Тэрээр өөрийн цахим хуудас болоод өөрийн нэрийн сангийн хуудаснаа нэгэн зарыг түгээснийг сонордуулахад таатай байна.

Тэрээр өгүүлэхдээ: “Энэтхэгийн Зас.гийн га.зар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл нь 2022-2023 оны хичээлийн жилд хэл, шинжлэх ухаан, хүмүүнлэг, инженер, архитектор, буддын судлал зэрэг чиглэлээр тус улсад бакалавр, магистр, докторын зэрэгт суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Тухайн тэтгэлгийг сонирхсон 18-30 хүртэлх насны (докторын сургалтад өргөдөл гаргагч нь 45 хүртэлх насны) иргэн Энэтхэгийн Соёлын зөвлөлд хандан бүртгүүлэх гэнэ” хэмээжээ.

Ийнхүү оюутан залуусыг энэтхэгт суралцах үүд хаалгыг нээлттэй болгож буй буянтай үйлийг хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *