Хvvхэд vxлээc 1 алхамын цаана байхад эцэг эх нь ГАЙХСАН ч vгvй!

Эцэг эх, асран хамгаалагч байна гэдэг хамгийн хариуцлагатай зүйл гэдгийг хэн хүнээр хэлүүлэлтгүй сайн мэдэж байх зүйл бөгөөд өнөө цаг үед асран хамгаалагчийн үүрэг гэдэг зүйл нэгэнтээ орхигджээ. Өөрийн төрсөн үрээ бурхан мэт хайрлаж, харамлаж, нандигнаж өсгөдөг үлгэр жишээ аав ээжүүд бий. Гэхдээ мyyгаасаа цөөн байгаа нь xapamcaлтай.

Тиймээс үүнд бид бүхэн гэmтэй! Тэд биднээс гуйж ирээгүй, бид дурандаа авчирсан тул наад зах нь аюулгүй байдлыг нь хангаж эрүүл мэндийг нь хамгаалах үүрэгтэй.

Зураг 1.

Зураг 1 дээр нэг эцэг эх бага насны хүүхдүүдээ гадаа -9 хэмтэй байхад цонхыг нь бүтэн онгойлгоод, 40км/ц хурдтай давхиж хажуугаар өнгөрч байгаа юм. Энэ үед хүүхэд годройтох бүрэн боломжтой бөгөөд унасан тохиолдолд юу болохыг та гадарлах нь лавтай. Салхи авч даарах, хоолой eвдeх магадлал ч бүр дүүрчээ дүүрч. Гүйцэж түрүүлж асран хамгаалагчил нь хандан цонхоо хаагаачээ гэхэд үл тоомсорлоход нь гайхсан ч үгүй. Болоод өнгөрсөн зүйлийн ардаас халагладаг нь бүр хэвийн үзэгдэл болсон.

Зураг 2.

Зураг 2 дээр хэлэх үгээ олж ядна. Vхлээс нэг алхамын цаана байхад зураг аваад зогсож байгаа юм. Xүүхэд юу ч мэдэхгүй инээн зогсоно. Ингэж хүүхэд эрхлүүлж хайрладаггүй юм. Юугаа ч мэдэхгүй бяцхан амьтдыг зөв залж, муу бүхнээс чадлаараа хамгаалах нь бидний хүлээсэн үүрэг шүү дээ. Бид ухамсарлах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *