ШУУРХАЙ МЭДЭЭ: БЕН3ИНИЙ үнэ дахин 200-250 төгрөгөөр нэмэгдлээ.

Иргэдийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох АИ-92 шатахууны үнэ өнөөдөр литр тутамдаа дахин 100 төгрөгөөр нэмэгдлээ. Ингэснээр 1 литр нь 2,390 төгрөгт хүрч байна. 

2021 оны 11-р сарын 22-нд шатахууны үнийг дэлхийн зах зээл дээрх газрын тосны бүтээгдэхүүний үнэтэй уялдуулж шатахууны үнийг өөрчилж байх шийдвэрийг гаргасан байдаг. Тухайн үед нэг литр АИ-92 шатахуун 2,050 төгрөгөөр худалдаалагдаж байв. Үүнээс хойш дөрвөн сар дараалан нийт 340 төгрөгөөр нэмэгдсэн судалгаа гарлаа.

Өргөн хэрэглээний барааг тодорхой давтамжтай нэмж буй энэхүү үйлдэлд холбогдох байгууллагууд арга хэмжээг авч ажиллана уу хэмээн ард иргэдийн зүгээс санал хүсэлтээ илгээж байна. Хэрвээ та үүнтэй санал нийлж байвал шейрлэж, олон олон хүнд харуулаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *