О.Билгүүн: “Явуулын хоол үйлдвэрлэл”-д нэгдэх иргэдийг ХАЙЖ БАЙНА.

Төрөл төрлийн салбарт хүч үзэж буй залуу бол О.Билгүүн билээ. Түүний хөдөлмөрч зан чанар нь өнөөгийн амжилтад хүргэсэн ба нэг дор 12 ажил эрхэлдэг хэмээн хэлж байсан удаатай. Тэрээр цоо шинэ ажлыг удирдан зохион байгуулж буй бөгөөд доорх хариултыг өгсөн юм.

Модель О.Билгүүн: Та бүхэн минь түгээж өгөөрэй.  “Монголын Явуулын Хоол Үйлдвэрлэл, Үйлчилгээ Эрхлэгчдийн Холбоо”-ны нэрээ албан ёсоор баталгаажуулан албажуулах ажлыг хийлээ. Одоо гудамжны болон аялал жуулчлалд хамаарах явуулын хоолны  бизнес эрхлэгчдийнхээ эрхийг хамгаалж төрийн зохицуулж чадахгүй байгаа систем, зохицуулалтыг хийх болно. Та бүгд маань дэмжээд, оролцоод, хөдөлмөрлөх гээд хүрээд ирвэл бид найрсагаар хүлээн авах болно.

Маш хурдтайгаар зохицуулалт хийж бүх ажиллагааг тодорхой болгож өгнө гэсэн амлалтын дагуу хэд хэдэн уулзалтыг зохион буйгуулах болно. Уг зохион байгуулах үйл ажиллагаанд энэхүү бизнесийн үйл ажиллагааг эрхлэх хүсэлтэй, эрхэлдэг, хамтарч ажиллах хүсэлтэй гэх мэт хэн бүхэнд нээлттэй маягаар явагдана. Мөн явуулын хоолны машин болон, чиргүүлтэй хүмүүс холбогдоно буй бизээ.

Хоолны машин, чиргүүлийг нь стандартаар хангаж, эдийн засгийн эргэлтэд оруулж өгье. Мөн хоолны машин түрээслэж ажиллуулах хувь хүн, өрх холбогдоорой. Бага зардлаар бизнестэй болгож өгье. Ерөөсөө л зөв зохицуулалт менежменийн л асуудал шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *