4 хүүхдийн ээж болсноос хойш 15 жилийн дараа Алдарт Эхийн одон гардан авлаа.

Цэнхэр үст Цэрэн хэмээх олноо алдаршсан эмэгтэйг танихгүй мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Аялал жуулчлалын “Цэрэн турс” компанийг  25 гаруй жилийн тэртээ үүсгэн байгуулж  захирлаар нь ажиллаж буй. Хэлний мэдлэг, хэл сурах авьяасаар бусдыг дагуулахааргүй нэгэн гэдэг. Тэрээр урлагийн мэдрэмжтэй нэгэн бөгөөд зураач мэргэжилтэй юм. Сайн санааны болоод буяны үйлсийн эхэнд явж, ихэнхдээ санаачлагч болж салхи хагалагч дайчин бүсгүй гэдгийг олон нийт андахгүй.

Удахгүй болох “Эх Үрсийн баяр”-ыг тохиолдуулан төр засгаас “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын үйл ажиллагаа болоод буй. Цэнхэр үст Цэрэн буюу Э.Цэрэндолгор нь 4 хүүхдийн ээж болсноос хойш 15 жилийн дараа Алдарт Эхийн одон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өнөөдөр гардан авлаа. Тэрээр “Алдарт эх”-ийн одон гардаж авсан сэтгэгдэлээ ийн хуваалцлаа.

4 хүүхдийн ээж болсноос хойш 15 жилийн дараа Алдарт Эхийн одон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өнөөдөр гардан авлаа. Төрийн ордонд Төрийн дуулал эгшиглэхэд эгээтэл нулимс мэлтэрсэнгүй… Ордноос гарч ирсэн хойно Рик… Чи улам үзэсгэлэнтэй харагдаж байна. Аан… энэ нөгөө одон нь уу? Энгэрт чинь гялалзаад гоё харагдаж байна гэж сонирхов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *