МУГЖ И.Одончимэгийн төрсөн өдөр тохиож байна.

Алаг нүдэн Одноо гэх эрхэм бүсгүй бол монголын тайз дэлгэцийн уран бүтээлд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн билээ. Түүний бүтээсэн дүр, амьлуулсан тайз болгон үзэгч түмний сэтгэлийг ямагт гэгэлзүүлдэг юм.

Идэр залуу насны ааг омогтоон хөтлөгдөн уран бүтээлийн олз ихтэй үедээ өөрийн хувийн амьдралыг орхигдуулахгүйгээр шинээр гэр бүл зохиож Соёлын Тэргүүний Ажилтан Бархүүтэй ханилан сууж хөөрхөн охинтой болсон цаг үе саяхан.

Эмэгтэй жүжигчид бүрийн мөрөөдлийн дүр болох Жульеттагийн дүрийг 20 гаруй жилийн чадварлаг бүтээж чадсан авьяаслаг бүсгүйн төрсөн өдөр өнөөдөр тохиосоноор амьдралд нь дахин нэг шинэ хуудас нээгдлээ. Түүний амьдрал болоод уран бүтээлд нь амжилт бүхний дээдийг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *