Дуучин Ану 6 ДАХЬ хүүхдийнхээ ХҮЙСИЙГ хэлж олныг гайхшрууллаа.

Гала хамтлагийн АНУ хэмээн жаахан охин төсөөлдөг хүмүүс олон буй бизээ. 2005, 2006 онд үзэгч, сонсогч олныг байлдан дагуулж цоо шинэ уран бүтээлүүдээр бэлэг барьж явсан цаг саяхан.

Тэгвэл түүний ажил амьдралын гараа урлаг уран сайхнаар амжилттай тавигдсан ч бизнесийн салбарт хүч түрэн орж ирсэн юм. Өдгөө Urankholboo брендийг хөгжүүлж байгаа тэрээр бүсгүйчүүдийн гоо сайханд үнэтэй хувь нэмэр оруулахуйц гоо сайхны бүтээгдэхүүн бүтээж байгаа билээ.

Хувийн амьдралын хувьд 5 сайхан охидын ээж бөгөөд уул шиг нөмөртэй сайхан ханийн гэргий юм. Саяхан зургаа дахь үрээ өлгийдөн авсан бөгөөд ханьдаа хүү төрүүлж өгнө гэсэн амлалтандаа хүрч хөөрхөн хөвүүн төрүүлжээ.

