Лил Памптай нэр холбогдсон МОНГОЛ ОХИНЫ талаар АЛБАН ЁСООР ийн мэдээллээ.

Соёл гэдэг зүйл маш өргөн хүрээг хамарч, улс үндэстний ялгаагаар өргөжин тэлснээр тухайн улсын иргэдийн аливааг харах өнцөг өөрчлөгддөг бололтой. Өнөөгийн сошиал ертөнцөд яваад буй бичлэг нь алс холын АНУ-д болсон бол өөр, бас эмэгтэй хүнийг дээд цэгт нь хүндэлж хуулиараа хамгаалдаг япон, солонгосд болсон бол нэг өөр. Энэ гэх мэтчилэн соёл иргэншлийн ялгаа, аливааг харах өнцөг гэх мэтчилэн зүйлсээр дээрх бичлэгийн үйл явцыг дөвийлгөх үү, аль эсвэл биологийн хэрэгцээнд байх л зүйл үү хэмээн аль аль талаас нь харах бизээ.

Харин манай улсад соёл иргэншлийн ялгаа гэхээс илүү хөгжлийн ялгаа л харагдаж байлаа. Тодруулбал нийгмийн хөгжлийн ялгаа гэж хэлж болно. Шууд л хэлэх хэлэхгүй үгээр идэж, зохион байгуулсан аж ахуй нэгжийг иш татаж, Монголд авчирсан хүнийг гvтгэх, зүс ижил эгэл жирийн бүсгүй хүнийг татан оролцуулах гэх мэт зүй ёсонд үл нийцэх үйл явдал нь өнөөгийн нийгэм ямар байгааг харууллаа.

Цахим ертөнцөөр яваад буй дээрх үйл явдалд нэр холбогдсон монгол бүсгүй нь урт хугацаагаар гадаад оронд байгаа бөгөөд энэ үйл явдалд хамаагүй хэмээн албан ёсоор мэдээлэл хийлээ. Ер нь цаашлаад ямар нэгэн үйл явдалд оролцсон ч бай, оролцоогүй ч бай аль аль талын хүмүүсийн сэтгэл зүйн хүчийг бүү сориорой. Тэрхүү давааг давж чадах хүн байгаа, давж чадахгүй хүн ч байгаа болохоор бие биендээ хайртай байгаарай хэмээн хүсэж энэхүү нийтлэлээ өндөрлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *