МУГЖ У.Уранчимэгийн 50 насны ТӨРСӨН ӨДӨР тохиож байна.

Дайчин, хөдөлмөрч гэдгээрээ алдартай жүжигчин бол У.Уранчимэг билээ. Эзэмшсэн мэргэжилдээ ч тэр, амьдралын хэв маягтаа ч тэр эзэн нь байж, бүхнийг төгс байлгахыг эрхэмлэх нэгэн юм.

Энэ онд уран бүтээлийн олз дүүрэн ажиллаж байгаа бөгөөд үзэгч олныг донсолгоод амжсан “Тамгагүй төр” жүжиг, “Ноён эмэгтэй” уран сайхны киноны гол дүрийн жүжигчнээр ажиллаж багагүй хөдөлмөр зарцуулж, томхон даваануудыг амжилттай туулжээ.

Түүний үзэсгэлэн төгс байдгийн нууц нь дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маяг бөгөөд өдөр болгон тодорхой хэмжээний цаг хугацааг өөрийн эрүүл мэнд, гоо сайхны төлөө зарцуулдаг гэнэ.

МУГЖ У.Уранчимэгийн төрсөн өдөр тохиож 50 насыг зооглож буй бөгөөд түүнд баяр хүргэж, нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхийн тулд урлагийн томоохон төлөөллүүд цугларчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *