Дуучин AM-C ШИНЭХЭН ААВ болсоноор, үүргээ ИНГЭЖ БИЕЛҮҮЛЖ ЯВНА…

Охид бүсгүйчүүдийн хайрыг булаам дуучин залуу бол Амараа буюу AM-C юм. Тэрээр анх “Mixx” хамтлагийн дуучин байсан бөгөөд өдгөө бие даасан чөлөөт уран бүтээлч болсон түүхтэй.

Түүний туурвисан уран бүтээл бүр сонсогчдын сонорыг мялааж, тухайн цаг үеийн хамгийн эрэлттэй уран бүтээл болдог нь гайхалтай. Сүүлд өөрийн гэсэн уран бүтээлдээ нэгтгэн найруулж, аль болох хамгийн сайхан хөг аялгуугаар чимсэн шинэ цомгоо гаргажээ.

Хувийн амьдралын хувьд үзэсгэлэнт гэргий, хөөрхөн бяцхан үрийн хамт шинэхэн гэр бүлийг цогцлоосон юм. Учир нь шинэ хүнээ өлгийдөн аваад тун удаагүй байгаа тэрээр уран бүтээлээсээ түр завсарлага авч хайрт гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулж буй гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *