Эмэгтэйчүүдийг хэдэн сард төрсөнөөр нь шинжихүй-Батлагдсан зурхай

Хүн болгон давтагдашгүй. Төрсөн өдөр, гариг эрхсийн байдлаасаа хамаарч хүн бүрийн төөрөг тавилан, зан чанар ондоо байдаг. Тэгвэл өнөөдөр бид  та бүхэндээ зөвхөн бүсгүйчүүдийн зурхайг хүргэж байна. Бүсгүй та ямар давуу талтай, ямар дутагдалтайгаа эндээс олж мэдээрэй. Мөн эрчүүд минь хайртай бүсгүйнхээ юу хүсч явдгийг ойлгож, хайртыгаа улам илүү таньж аваарай.

1.Нэгдүгээр сар

Нэгдүгээр сард төрсөн эмэгтэйчүүд эрч хүчтэй, дайчин. Тэд хуучинсаг үзэлтэй, амьдралаа ном журмын дагуу байлгахыг хүсдэг тул удаан хугацааны харилцааг илүүд үздэг. Аливаа зүйлийн дутагдлыг олж харахдаа гаргууд, хэтэрхий гэмээр өөнтөгч. Сэтгэл хөдлөлөө нуудаг учраас хүмүүст хөндий, хүйтэн сэтгэгдэл төрүүлэх нь элбэг. Нэгдүгээр сарын бүсгүйчүүд зөвхөн хайртай хүндээ л өөрийгөө бүрэн нээдэг бөгөөд өөр хүмүүстэй зайнаас харьцдаг ажээ.

2.Хоёрдугаар сар

Хоёрдугаар сард төрсөн бүсгүйчүүд их романтик байдаг. Түүний тааварлашгүй, нууцлаг байдал эрчүүдийг айлгадаг. Баргийн эрэгтэй түүний хана хэрмийг давж чаддаггүй. Учир нь тэд тагт руу нь авирч, цэцгээр бороо оруулах онцгой нэгнийг хүсэмжилдэг аж. Энэ сарын бүсгүйчүүд хууралт, араар тавилтыг тэвчиж чаддаггүй. Хайртынхаа хуурамч байдлыг олж мэдэх л юм бол тэд эргэлзээгүй бүх харилцаагаа таслан, дахиж амьдралдаа оруулдаггүй хүмүүс юм.

3.Гуравдугаар сар

Гуравдугаар сарын бүсгүйчүүд үнэнч байдлаараа ихэд үнэлэгддэг. Тэдэнд бүрэн итгэж, бүх нууцаа дэлгэн ярьж болно. Тэд дур булаам байдлаараа бусдыг татаж чаддаг. Гэхдээ тэднийг өөрийн болгохын тулд шаргуу зүтгэх хэрэгтэй. Учир нь тэдний зан араншин, итгэл үнэмшил нь бусдаас ондоо байх нь элбэг ажээ.

4.Дөрөвдүгээр сар

Тэд ихэвчлэн тун ажил хэрэгч байдаг. Тэдэнтэй танилцаж нөхөрлөхөд амархан бөгөөд ямар ч сэдвээр чөлөөтэй ярилцаж болно. Тэд үнэхээр хайртай хүнтэйгээ учирсан бол, ямар ч хов жив түүний сэтгэлийг өөрчилж хүчрэхгүй бөгөөд хайртдаа бүрэн итгэдэг. Түүнийг уурласан үед яриа өдөх хэрэггүй, тайвширтал нь хүлээх хэрэгтэй. Орон дотроо тэд хайртдаа бүрэн аз жаргалыг мэдрүүлнэ. Найз нөхөддөө элэгсэг дотно, үнэнч бөгөөд эргэн тойрны хүмүүсээ халамжлах дуртай. Гэхдээ зөвхөн хамгийн дотно хүмүүстээ л сэтгэл зүрхээ нээдэг ажээ.

5.Тавдугаар сар

Тавдугаар сард төрсөн эмэгтэйчүүд итгэл үнэмшилдээ үнэнч, сэтгэлийн тэнхээтэй бөгөөд хэцүү байдалд орсон үедээ баримталдаг зарчмаа зөрчилгүйгээр шийдвэрлэх арга зам олж чаддаг. Цоглог, дур булаам тавдугаар сарын бүсгүйчүүд эрчүүдийн анхаарлын төвд байдаг ба эрчүүд ихэвчлэн түүнд бууж өгдөг. Харин араас нь хөөцөлдөх эрд тоомжиргүй зан гаргаж байвал цагаа үрэх хэрэггүй. Учир нь тэд зүрх шархлуулагчид билээ.

6.Зургаадугаар сар

Зуны эхэн сард төрсөн хүмүүс бүтээлч байдаг. Сониуч, нийтэч нөхөрсөг зан чанарынхаа ачаар амжилтанд хүрдэг. Тэд бусдын алдаа дутагдлыг ардуур нь шивнэх бус, шуудхан нүүрэн дээр нь хэлдэг. Үүнээс нь болж олон хүн түүнд өс санадаг ажээ. Харин эрчүүдтэй хашир болгоомжтой харьцдаг бөгөөд тэднийг удирдах дуртай. 

7.Долоодугаар сар

Долдугаар сард төрсөн хүмүүс эелдэг, амгалан хүмүүс. Тэд ямар нэг хил хязгаарт баригдах, бүдүүлэг байдал, хэрүүл маргаанд дургүй. Үзэсгэлэнтэй, ухаалаг боловч халдаж ойртоход амаргүй. Найз нөхөддөө үнэнч, сайхан сэтгэлээр ханддаг бөгөөд урвасан тохиолдолд хэзээ ч уучилдаггүй. Тэд худал үг, хуурмаг байдлыг тэвчиж чаддаггүй учраас тэдэнтэй учирсан эрчүүдэд энэ нь тун амаргүй даваа болдог. Тиймдээ ч тохирохгүй хүмүүс нь тэдний “цэв цэвэрхэн, тув тунгалаг” байдлаас нь шахагдан гардаг ажээ.

8.Наймдугаар сар

Цоглог, галт бөмбөг адил наймдугаар сарын бүсгүйчүүд үргэлж олны дунд байдаг бөгөөд эрчүүдийн харцнаас мултарна гэж үгүй. Түүнтэй учирсан эрчүүд дур булаам байдалд нь татагдан, анхны харцаар дурлах нь ч элбэг. Эрэгтэй хүн түүний төлөө бүхнээ зориулахад бэлэн бол наймдугаар сарын бүсгүйчүүд төрөлхийн романтик, гэрсэг хүмүүс тул урт удаан, аз жаргалтай амьдрал зохионо. Тэд гаднаасаа хувиа бодсон юм шиг харагдаж болох ч, үнэндээ тун халуун дулаан сэтгэлтэй хүмүүс юм. Дотны хүмүүстээ өгөөмөр ханддаг, найз нөхөдтэйгээ байхдаа хошин, хөгжилтэй байдаг ажээ.

9.Есдүгээр сар

Тэд сайхан сэтгэлтэй, халамжтай хүмүүс. Тэд сэтгэлийнхээ угаас урт удаан, тогтвортой харилцааг хүсэмжилж явдаг учраас нэг шөнийн явдлыг тэвчдэггүй. Мөн романтик учраас ид шидийн учралыг мөрөөдөж явдаг ба нэг дурласан хүндээ насан туршдаа үнэнч байж чадна. Гэхдээ хайртай хүнээсээ үргэлж ихийг хүсдэг бөгөөд шүүмжлэлтэй ханддаг. Тэднийг өөрийн болгохыг хүссэн эрэгтэй олноос товойн, ялгарах хэрэгтэй юм.

10.Аравдугаар сар

Аравдугаар сарын бүсгүйчүүд тогтвортой байдлаараа бусдаас ялгардаг. Ухаалаг, тооцоотой. Хүнд итгэдэггүй. Тэд маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй боловч хаа хамаагүй нэгэнд нулимсаа үзүүлдэггүй. Зөвхөн итгэлтэй, ойрын хүндээ л сэтгэлээ нээнэ, эсвэл ганцаараа дэрээ тэврэн уйлна. Тэд гэр бүлийнхээ хүндэт гишүүнд тооцогддог бөгөөд ажил дээрээ ч амжилт гаргадаг. Гэхдээ түүнийг өөрийн болгохын тулд амаргүй зам туулах хэрэгтэй юм. Тэд эрчүүдийн анхаарлын төвд байдгаас гадна, эрэгтэй хүнийг хэрхэн жаргалтай байлгахаа мэддэг учраас хэн ч түүнээс салан явахыг хүсдэггүй ажээ.

11.Арван нэгдүгээр сар

Тэд төрөлхийн зөн совинтой. Тиймээс үргэлж бусдын өмнө явна гэсэн үг. Ухаалаг, идэвхитэй бөгөөд гэр сахиад сууна гэж үгүй. Тэд эрэгтэй хүнд удирдуулах дургүй бөгөөд анхандаа дуулгавартай юм шиг харагдаж болох ч, тэр нь худлаа юм. Тэдний зөн совин үргэлж хэдэн алхмын цаадахыг харсан байдаг тул, гаргасан шийдвэр бүр нь өөрт нь ашигтай байхаар тооцоологдсон байдаг. Эрчүүд түүнийг өөрийн болгохыг үргэлж хичээдэг бөгөөд учир нь тэд ярилцах тал дээрээ ч, орон дотроо ч уйдаахааргүй хүмүүс юм.

12.Арван хоёрдугаар сар

Арван хоёрдугаар сарын бүсгүйчүүд бол од нь гийсэн хүмүүс. Хамгийн хэцүү үед ч тэдний аз шовойн, бэрхшээлийг даван гарч чаддаг. Тэд нээлттэй, гэхдээ тэвчээргүй. Мөн бэрхшээлээс айдаггүй бөгөөд энэ зангийнхаа ачаар зорилгодоо хүрдэг. Тэд үргэлж өөрийгөө болон бусдыг урамшуулж, урам зориг хайрлан, бусдын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж байдаг. Арван хоёрдугаар сарын бүсгүйчүүд хамгийн гутранги нэгнийг ч хөгжөөж чадна. Тэд хайртай хүнээ үргэлж дэмждэг бөгөөд хамгийн хүнд хэцүү үед нь ч орхиж явалгүй, дэргэд нь үлдэх сайхан сэтгэлтэй хүмүүс ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *