ЭНЭ НЯМ ГАРАГТ талбай орж АЛДСАН БОЛОМЖОО НЭХНЭ. ЗААВАЛ УНШ!

Хүн болгон сайхан амьдралын төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, цаг нартай уралдан урдах ажлаа амжуулж буй нь бахархууштай.

Хэн бүхэн л чадлынхаа хэр хэмжээгээр хөдөлмөрлөн, улс орондоо хөрөнгө оруулалт хийж байгаа хэдий тус хөрөнгө оруулалт маань бидэнд эргэн ирэхгүйгээр, ямар ч үр ашиггүй зүйлд зарцуулагдаж буй нь бүх зүйлийн эхлэл болов.

Бидний амьдарч буй орчин нөхцөл тав тухтай, аюулгүй орчин байх ёстой бөгөөд энэ шалгуур нь бүрэн алдагдаж, бяцхан жаахан үрс минь ямар орчинд өсөн торниж байгааг хэлүүлэлгүй сайн мэднэ бизээ.

Өнөөдрийн дэлхийн хөдөлмөрийн зах зээлтэй харьцуулбал 30 настай монгол ба гадаад иргэний хөдөлмөрийг цаг ижилхэнээр тооцвол цалингийн түвшин асар их ялгаатай байгаа юм.

Шинэ залуу үеийнхэн маань өөрсдийн үзэл бодлоо зөвөөр илэрхийлж, хоёр талд зөвшилцөлд хүрэхийн тулд доор уриалгыг ийнхүү гаргалаа.

Хэрэв та өөрийн болоод үр хүүхдийнхээ төлөө гэрэлт ирээдүйг өөрийн биеэр биелүүлж өгөхийг хүсэж байвал нэг өдрийг зарцуулна бизээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *