Мөнгө татах арга- Мөнгө энергитэй байдаг

Орчлон хорвоогийн бүх юм энерги агуулж байдаг гэж зөнбилэгчид үздэг.

Тэгэхээр мөнгө ч гэсэн энергитэй гэсэн үг. Иймээс та мөнгөний энергийг хуримтлуулахын тулд фэн шугийн аргаас хэрэглээд үзээрэй.

Та хэнд хандаж мөнгө, эд баялаг хүсэх нь онцын ач холбогдолгүй гэнэ. Бурхан эсвэл далдын хүч ч байж болно.

Гэхдээ аливаа юмсыг, ялангуяа мөнгийг хүсэхдээ “Ямар ч аргаар хамаагүй” гэж хэлж огт болохгүй. Яагаад гэвэл та машинд дайруулаад хөл, гаргүй болж, даатгалын мөнгөөр “баяжиж” магадгүй шүү дээ.

Иймээс “Хэнд ч хор хөнөөл учруулалгүй” гэдэг үгсийг амны уншлага болгоорой. Жишээлбэл, “Хэнд ч хор хөнөөл учруулалгүйгээр эд баялаг хайрлана уу” гэж хэлэх хэрэгтэй.

Ер нь мөнгө дууддаг нэг шившлэг бий. “Би бол мөнгөний соронзон. Мөнгө үргэлж надад татагддаг. Би мөнгийг амархан олдог” гэж өөртөө итгүүл, тэгвэл та баян чинээлэг болно.

Төгсгөлд нь өгүүлэхэд, та баяжсаныхаа дараа заавал баярласан талархсанаа илэрхийлээрэй. Ер нь байнга талархаж байхад гэмгүй. Яагаад гэвэл ийм нэг үг байдаг даа, “Байгаа бүхнийхээ төлөө бурханд талархаж бай, тэгвэл танд дутагдаж байгаа зүйлийг өгнө”.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *