Хумсны гелэн лакны ХОРТОЙ 7 нөлөөлөл-ЗААВАЛ УНШ

Гель-лак гарснаар бүсгүйчүүд бидний цагийг хэмнэх болсон. Урьд нь хумсаа гоё будахын тулд цаг гарган сууж, дээр нь хээ угалз зурах гэж бүр ч их цагийг үрдэг байсан бол одоо өөртөө нэг удаадаа цаг гаргаад сар гаруй цэмбэгэр хумстай явах болсон нь сайхан. Тэгвэл мэргэжилтнүүд гель-лакийг хортой гэх болсон билээ. Тэдний үзэж байгаагаар гель-лак нь дараах долоон хортой нөлөөг дагуулдаг аж.

  1. Хумсыг тусгай гэрлэн дор шарахад уг туяаны цацраг нь арьсанд нөлөөлдөг байна. Тийнхүү арьсны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэж Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтэд судалгаандаа өгүүлжээ.

2.Гель-лак хэрэглэсэн бол хумсандаа тэжээл өгөх тос хэрэглэх шаардлагагүй гэсэн яриа худал. Бүсгүй таны хумс болон гарын арьсыг харин ч нэг хуурайшуулна.

3. Маникюр хийлгэх газраа сонгохдоо та лед гэрэл ашиглаж байна уу, хэт ягаан туяаны гэрэл үү гэдгийг нь анзаараарай. Мэдээж хэт ягаан туяаны гэрэл нь хортой.

4. Гель-лакны баталгаат хугацааг нь шалгаж хэрэглээрэй. Мөн чанартайг нь сонгохгүй бол гэмтсэн хумстай үлдэнэ.

5. Лакийг хатаах гэж хэт ягаан туяанд гарыг тань олон минут байлгаж байвал энэ нь буруу. Гель-лак хоёр минутад л хатах ёстой байдаг.

6. Гель-лакаа гэрийн нөхцөлд хусаж, маажиж самардан арилгах ёсгүй. Ингэвэл хумсны дээд давхарга хамт хууларч, хэсэгтээ л сэргэхгүй. Гоо сайхны газар очиж юмуу зориулалтын шингэн ашиглаж арилгаарай.

7. Бүсгүй та жирэмсэн бол гэрэлд хумсаа шаруулж, химийн олон найрлагатай гель-лак хэрэглэхээс аль болох татгалзаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *