Багш эмэгтэй ангидаа төржээ- Гайхалтай

Их Британийн Эссекс мужийн Менфорд бага сургуулийн багш Диан Криш Вирамани төрнө хэмээн эмчийн тогтоосон өдрийн өмнөх өдөр ажилдаа явжээ. Гэтэл хичээл зааж байх үеэр биеийн байдал муудаж азаар хамт ажилладаг гурван эмэгтэй шинэхэн хүүхдийг амжилттай эх барьж авч чадсан гэнэ. 30 насандаа хоёр дахь үрээ өлгийдөн авч буй Диан: “Хамт олныхоо ачаар ямар ч хүндрэлгүй жам ёсоороо төрсөндөө маш их баяртай байна.

Азаар манай нөхөр төрөхөөс өмнө амжиж ирээд маш их дэм болсон. Бид хүүгээ Жонна гэж нэрлэсэн” хэмээн BBC агентлагт ярив. Сургуулийн нийт хамт олон энэ сайхан явдлын гэрч болсон ангийг “Жоннагийн өрөө” гэлцэх болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *