90 настай Өвгөн 15-тай охиныг Эхнэрээ болгохын тулд эцэг эхэд нь 50сая.төг төлжээ

Саудын Арабт 90 настай хөгшин эр 15 настай залуухан бүсгүйтэй гэрлэх боломжийг алдсан хэрэг дуулиан тариад байна. Хүчээр нөхөрт гарсан хөөрхийн охин зугтаж, төрхөмдөө буцан ирсэн байна.

Хатуу чанга хууль дүрэмтэй, эцгийн эрхт ёс дэндүү ноёрхсон Ойрхи Дорнодын энэ улсад хүүхэд наснаасаа салаагүй сүйт бүсгүйчүүдийн талаарх асуудал хурцаар тавигдаж байгаа билээ. Насны хэтэрхий хол зөрүүтэй энэ гэрлэлтэнд олон хүн таагүй хандаж, дургүйцлээ илэрхийлсээр байгаа бөгөөд зарим нэг нь үүнийг бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан үйлдэл, боолын худалдаа хэмээн нэрлэж байна.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж буйгаар 90 настай хөгшин эр охины төлөө гэр бүлд нь 17 мянган доллар төлж, эхнэр болгон авсан боловч сүйт бүсгүй хуримын анхны шөнөө унтлагийн өрөөнийхөө дотроос түгжээд “нөхрөө” оруулаагүй байна. Үүний дараа сүйт бүсгүй төрсөн гэр рүүгээ зугтсан бөгөөд харин юу ч үгүй хоцорсон нөхөр нь мөнгөө эргүүлж авах эсвэл “эхнэрээ” эргүүлэн авахыг эцэг эхээс нь шаардаж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *