ХЯТАД улсын тухай олонд дэлгэгдээгүй СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

Хүмүүс өөрийнхөө амьдардаг орны талаар олон зүйл ярьж чадна. Харин бусад улс орны тухай ихэвчлэн огт өөр ойлголттой байдаг нь нийтлэг зүйл. Тиймээс бидний өмнөд хөрш Хятадын тухай доорхи баримтууд байж болошгүй мэт санагдаж магадгүй гэдгийг хэлэх байна.

1. Хятадад нэг сая гаруй хүн өдөрт нэг долларын орлоготой байдаг. 2. Өдөрт бусад улс орноос даруй дөрөв дахин олон хүн цаазалдаг. 3. Яодун хавцлын агуйнуудад 30 сая хүн амьдардаг. Энэ нь Австралийн хүн амаас их юм. 4. Хятадууд хүйсийн хямралаас сэргийлэхийн тулд 1973 онд 10 сая эмэгтэйчүүдийг Америкийн талд санал болгожээ. 5. Дэлхийн автомашины хамгийн урт түгжрэл Шанхай хотод болсон байдаг. Машинууд 12 хоногийн турш 99 км урт түгжирчээ. 6. Цагдаагийнхан нохойны оронд галуу ашиглаж байна. Галуунуудын хурц хараанаас гадна маш хэрцгий догшин занг ашигладаг ажээ.

7. Баярын жагсаалд зогсч байгаа цэргүүдийн толгойг хөдөлгөөнгүй байлгахын тулд кителийн нь заханд зүү хатгасан байдаг. 8. Хятадад албан ёсны шашин байдаггүй. Гэхдээ Христийн шашныг шүтэгч 54 сая хүн бий. 9. Энэ улс агаарын бохирдлоороо алдартай. Гэхдээ тэдгээр хаягдлын 1/3 нь Номхон далайг даван АНУ-ын Сан-Франциско зэрэг хотуудын агаарыг бохирдуулдаг ажээ. 10. Жилдээ хятадууд дөрвөн сая муур нядалж хүнсэндээ хэрэглэдэг. 11. Бээжингийн агаарын бохирдол нь хүн өдөрт 21 ширхэг янжуур татсантай тэнцдэг. 12. Алдарт Google дэлхийн дуу бичлэгийн лейблүүдтэй нягт хамтран ажилладгийн хүчинд хятадууд ямар ч үнэ төлбөргүйгээр хөгжим сонсох нөхцлөөр хангагддаг. 13. Ирээдүйн цагдаа нар алхахдаа яг нэг өндөрт гараа хаях ёстой тул бэлтгэлийн үед хоёр шонгийн хооронд татсан утсаар хязгаарлалт хийж өгдөг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *